2024-05-18

ЭЕШ өгөх сурагчдад танхимийн давтлага өгч эхэллээ

Аймгийн Засаг даргын 2021 оны А/11 дүгээр захирамжийн дагуу ерөнхий боловсролын сургуулиудын 12 дугаар ангийн сурагчдын давтлага хичээлийг 1 дvгээр сарын 18-ны өдрөөс эхлэн эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зохион байгуулж эхэллээ. Сурагчид давтлага авахдаа гэр-сургууль-гэр маршрутыг баримтлах, гадуур сэлгүүцэхгvй байх, долоо хоногийн 3 өдөрт хамгийн ихдээ 3 цагаар ЭЕШ-ын 10 хичээлээр давтлага авах юм.

Энэ жил 12 дугаар ангид нийтдээ 1197 сурагч суралцаж байгаа бөгөөд үүний 89.6 хувь нь уг давтлага хичээлд хамрагдаж байгаа аж. Үлдсэн хүүхдүүдийн дийлэнх хувь нь отор нүүдлээр яваа бол цар тахалын үед эцэг эх нь зөвшөөрөөгүйн улмаас давтлага хичээлд хамрагдахгүй байна гэдгийг аймгийн БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн хэллээ.

Улсын хэмжээнд 4 аймаг 12 дугаар ангийн сурагчдад давтлага хичээлийг эхлүүлж байгаагийн нэг нь манай аймаг юм.